Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
“Хилийн чанад дахь монголчуудын холбоо ТББ”-ын III чуулга уулзалт болно

Монгол Улсын Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-ыг маргаашнаас эхэлж, энэ сарын 14-ний хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.  Чуулга уулзалтад зориулсан хэвлэлийн бага хурал өнөөдөр болж, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг, ЗГХЭГ-ын Соёл урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ, Нийгмийн бодлогын хорооны дарга С.Цэрэндэмбэрэл нар оролцож мэдээлэл өглөө.

“Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-аар хилийн чанадад амьдарч, ажиллаж, сурч буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, монгол сургууль, монголчуудын холбоодын үйл ажиллагааг дэмжих болон гадаадад оршин сууж буй иргэдийн хилийн чанадаас эх орныхоо хөгжил дэвшилд  оруулах хувь нэмэр, боломж зэрэг асуудлуудыг авч хэлэлцэх юм байна.

Чуулга уулзалтын хүрээнд “Хилийн чанад дахь монгол иргэдийн эрх зүйн орчин, нийгмийн асуудлууд”, “Гадаадад боловсрол эзэмшсэн болон суралцаж буй  монгол оюутнууд”, ”Хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн монгол хэл, соёлын дархлаа” сэдэвт салбар хуралдаанууд болон “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” сэдэвт нээлттэй өдөрлөгийн болно.    

“Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-нд оролцохоор 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй 100 монголчуудын холбоо, ТББ-ын төлөөлөл, төрийн болон олон улсын тусламжийн байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнесийн холбоод зэрэг нийт 160 гаруй зочид, төлөөлөгчид оролцоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан