Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Баянзүрхийн товчооны замыг энэ сарын 21-нийг хүртэл хаана

Сүүлийн саруудад үргэлжлэн орсон аадар борооны улмаас Улиастайн гүүрний уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 2.2 км авто зам эвдэрч, зорчих орчин хязгаарлагдмал болсон. Иймд Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчооны орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг эхлүүлж Баянзүрхийн товчоог буулгаад байсан юм.

Түүнчлэн өнөөдөр оройны 23:00 цагаас 09 дүгээр сарын 21-ий өдрийн 23:00 цаг хүртэл Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварын хэсгийн замын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.Эхний ээлжид Баянзүрхийн товчооноос Богд уулын арын уулзвар хүртэлх  800 метр авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийх юм.

Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр хийгдэх нийт 2.2 км авто замын эхний 1.4 км авто шинэчлэлтийн ажил, үлдсэн 0.8 км авто замыг өргөсгөж, дөрвөн эгнээтэй болгох аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан