Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
“Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журам батлагдлаа

Засгийн газрын  271 дүгээр тогтоолоор “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журам батлагдлаа.

  Тус журмаар гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүнээс үзүүлэх хандив, тусламжаар ирүүлсэн бараа материал, мөнгөн хөрөнгийг хүлээн авч байршуулах, хадгалах, хуваарилах, тээвэрлэн хүргэх, зарцуулах, тайлагнах харилцааг зохицуулах юм.

 Мөн аливаа байгалийн гамшиг болон бусад осол, эндлийн улмаас үүссэн олныг хамарсан хохирлыг арилгахад иргэд, олон нийт сайн дураараа эвлэлдэн нэгдэж, мэдээллийн сувгууд, олон нийтийн сүлжээгээр цуглуулсан хандив, тусламж  шууд хүрсэн эсэх, үр дүн үзүүлж байгаа зэрэгт төрөөс хяналт тавьж, зохицуулна.

Журам батлагдснаар гамшгаас учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд үзүүлж байгаа тусламжийн зохицуулалт, түүний эрхзүйн орчныг сайжрах боломжтой бүрдэж байна

Түүнчлэн гамшиг ослын улмаас учирсан хохирол үндэсний эдийн засаг, нийгмийн дотоод нөөц боломжоос давсан тохиолдолд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоодын хүмүүнлэгийн тусламж хүсэх, уриалга гаргах шийдвэрийг улсын хэмжээнд Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутагт тухайн шатны Засаг дарга гаргана хэмээн заасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан