Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
"Шидэт толь" төвөөр дамжуулан 18 гэр бүлд сэтгэл зүйн үйчилгээ үзүүлнэ


Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ онд гэр бүлд чиглэсэн хөгжлийн үйлчилгээний шинэ нэр төрлийг тодорхойлох, үйлчилгээний арга зүйг боловсруулах, төрийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр “Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.
Уг хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн зорилтод бүлгийн 1620 өрхөөс гэр бүлд хийсэн нөхцөл байдлын үнэлгээний дагуу сэтгэл зүйн үйлчилгээ авах нэн шаардлагатай 18 гэр бүлд харилцааны эерэг хэлбэрүүдийг төлөвшүүлэх, гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүйн хямрал, гутралыг багасгах, сөрөг зан үйлээ эерэгээр удирдах дадал эзэмшүүлэх үйлчилгээг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын 1 давхарт байрлах “Шидэт толь” төвөөр дамжуулан 1 сарын хугацаанд үзүүлнэ. Сэтгэл зүйн үйлчилгээг  сэтгэл засаач Т.Түвшинжаргал, сэтгэл зүйч Ж.Үйлст нар үзүүлэх юм.
Энэхүү үйл ажиллагааны талаар 2018 оны 9-р сарын 12-ны өдөр ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун, ГБХГ-ын дарга Н.Өлзийхутаг болон бусад албаны хүмүүс мэдээлэл өглөө.


ГБХГ-ын дарга Н.Өлзийхутаг хэлэхдээ “Гэр бүлд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дутагдалтай байгаа зүйл нь сэтгэл зүйн үйлчилгээ байгаа юм. Сэтгэл гутрал, сэтгэл зүйн хямралаас яаж гарах уу, амьдралд учирч байгаа сөрөг зүйлүүдийг яаж багасгах талаар гэр бүлүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө авах маш их шаардлагатай байна. Бидэнд хандаж зөвлөгөө, үйлчилгээ авах иргэдийн тоо ч эрс нэмэгдэж байна. Судалгааны үр дүнд үндэслээд гэр бүлд тулгамдаж байгаа асуудал, үйлчилгээний нэр төрлүүдийг тодорхой болгож гаргаж ирнэ. Үүнийгээ “Гэр бүлийн тухай” хуулиндаа тусгаж өгнө”

“Шидэт толь” төвөөр дамжуулан сэтгэл зүйн үйлчилгээний үр дүнд гэр бүлүүд гэр бүлийн гишүүдийн сэтгэл хямрал, түгшүүр, сэтгэцийн тулгамдсан асуудал багассан, сөрөг зан үйлээ удирдаж эзэмшсэн, өөрийн үнэлэмж, амьдралын итгэл дээшилсэн, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нэмэгдсэн, гэр бүлийн харилцааг эрүүлээр удирдах олон хэлбэрийн арга зүйгээр хангагдсан байна гэдгийг сэтгэл зүйчид онцлон хэлж байлаа. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан