Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
“Рентген шинжилгээний үед өсвөр, бага насны хүүхдийг хэрхэн хамгаалах” талаар хэлэлцүүлэг хийв

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зарласан “Төрийн хяналт-иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд “Рентген шинжилгээний үед өсвөр, бага насны хүүхдийг хэрхэн хамгаалах” талаархи уулзалт хэлэлцүүлгийг Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар  болон хэлтэс хамтран  Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хурлын зааланд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүргүүдийн эрүүл мэндийн төв, СХД, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Гурван гал”, “Шижиддүг” зэрэг эмнэлгүүдийн цацрагтай ажиллагч эмч, техникч, хүүхдийн эмч зэрэг эмнэлгийн мэргэжилтэн оролцсон.

Хэлэлцүүлэгт рентген шинжилгээний үед өсвөр болон бага насны хүүхдийн  цацрагийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу 0-5 насны хүүхдэд рентген харалт хийхээс зайлсхийх, нэмэгдэл шарлагад өртүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, рентген зураг давтан авахгүй байхад онцгой анхаарах талаар улсын ахлах байцаагчид мэдээлэл хийж, ажлын байранд байрлуулах цацрагийн аюулгүй ажиллагааны онцлог санамж бүхий хэвлэмэл хуудсуудыг тарааж өгсөн.

Мөн эмнэлгүүдийн рентген кабинетуудад бага насны хүүхдийг ионжуулагч цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл хүрэлцээгүй, хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн хэрэглэх асуудал учир датагдалтай байдаг талаар хэлэлцүүлэг өрнүүлж, Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн рентген техникч Ц.Мөнхжаргалын шинээр санаачилж, ажилдаа нэвтрүүлсэн “Рентген шинжилгээний үед хүүхдийг хөдөлгөөнгүй байрлуулж суулгах сандал, кассет байрлуулах төхөөрөмж”-тэй танилцан харилцан туршлага солилцож, тодорхой санаачлагууд гарч, зарим асуудлыг холбогдох яам, газарт хүргүүлж шийдүүлэхээр боллоо. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан