Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Өнөөдөр ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас нойтон цас орж,  цочир хүйтэрнэ

       Газар тариалангийн бүс нутгаар 13-14-нд шилжих шөнө             цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2018 оны 0дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх    цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, нойтон цас, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий болон Завхан голын эхээр 3-8 градус, Дорнод, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр 18-23 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойшдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 14-16 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан