Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
    Эмгэнэл

                                                     

 Уянгын дууны их мастeр Хан Хэнтийн “солгой” МУГЖ Н.Төмөрхуяг бурханы оронд одов. Солгой гэж алдаршсан нь учиртай.  Тэрбээр гитарын утсыг өөртөө тааруулж солилгүй солгой гараараа барьж тоглодог байсан юм.   Тэрбээр “Намайг хаяж, надад хаягдаагүй ганц үнэнч найз минь гитар” хэмээн хэлдэг байв.

Анх 1983 онд ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын дуучин болж алтан тайзыг эзэгнэж эхэлжээ. Энэ үеэс хойш дуулсан дуугаа тоолж яваагүй ч,  урын сандаа 100 гаруй уран бүтээл төрүүлсэн. Тухайлбал, түүний амьдруулсан “Ухаарч амьдрах хорвоо”, “Насны намар”, “Амьдрал хайр дээр тогтдог”, “Саа мөнгөн хэрлэн”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Халхын сайхан хүүхнүүд” гээд олон дууг нь хүмүүс сонсох, дуулах дуртай билээ. 

Н.Төмөрхуяг 1993 онд Соёлын гавьяат зүтгэлтэн “Дэрэнгийн хар азарга” хэмээн нэрлэгдсэн Ч.Чимиддорж агсан, “Баянмонгол” симфони найрал хөгжимтэй  хамтарч “Морьтой дуу” тоглолтоо хийсэн. Мөн 1996 онд “Амьдрал хайр дээр тогтдог” дууны аяыг зохиосон   дуучин С.Цэрэнчимэд, “Чандмань эрдэнэ” дууг дуулсан Г.Мөнхбаяр агсантай хамтарч “Уянгын дууны гурван уулзвар” тогтлолтоо Соёлын төв өргөөнд хийсэн.

Тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Оюуны шүлэг, Төрийн шагналт Ц.Чинзоригийн хөгжим “Хорвоод ганцхан ээждээ”  дуугаа дуулах дуртай нэгэн байлаа. Ийм учраас  2014 онд хийсэн уран бүтээлийн  бие даасан тоглолтоо “Хорвоод ганцхан ээждээ” нэрлэжээ. 

Н.Төмөрхуяг уянгын дууны мастериас гадна Ардчиллын анхдагчдын нэг. Санасан бодсоноо шууд хэлчихдэг, Ардчиллыг дэмждэг байсан учраас ажлаас халагдахаас өгсүүлээд шахалт дарамтад орж явсан удаатай. Анх 1989 оны 11 дүгээр сард Залуу уран бүтээлчдийн улсын 2 дугаар зөвлөгөөнд Хэнтий аймгаас ирж оролцохдоо Ардчиллыг дэмжиж МоАХ-нд элссэн. Ингээд 1990 оны хоёрдугаар сард Монголын Ардчилсан Холбооны анхны хуралд төлөөлөгчөөр сууж байсан түүх бий.

Түүнийг шударга, хөдөлмөрч зан чанар,  урт үс, ширвээ сахал, далбагар шляп малгайгүй төсөөлөхийн аргагүй. Энэ л дүр төрх, ялимгүй чичирхийлсэн хоолой Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнх оршлоо.

УМ САЙН АМАГЛАН БОЛТУГАЙ.

          Н.Төмөрхуягийн  үр хүүхэд, ах дүү нарт нь гүн эмгэнэл илэрхийлэе.

Монголын Ардчилсан Холбоо

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан