Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгаа хийж эхлэв

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 2017 оны 08 дугаар сараас хойш Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Байгаль орчин, байгаль хамгаалал, барилга байгууламж, цөмийн зэвсгийн аюулгүй байдлын асуудлыг хариуцсан яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төвийн (UNEP - IETC) санхүүжилт, дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуучлалын яам, Азийн сантай хамтран Хог хаягдал ба уур амьсгалын өөрчлөлт төслийг хэрэгжүүлж байгаа билээ.Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд үүсч буй бүх төрлийн хог хаягдлын бүтцийг нарийвчлан, бодитоор тодорхойлох зорилгоор энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгааг өвөл, зуны гэж хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд зуны судалгааг 9-р сард, өвлийн судалгааг 11-р сард зохион байгуулах явуулах юм. Хог хаягдлын бүтцийн эх үүсвэрийн судалгаанд Улаанбаатар хотын 6 дүүргийн 132 айл өрх болон 39 аж ахуйн нэгж хамрагдаж байгаа бөгөөд асуулгын болон газар дээр нь хэмжилт хийх судалгаанд 50 гаруй томоохон үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамрагдах юм.

Энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгаа нь 2017-2020 онд “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр”-т тусгагдсан ажлуудын нэг бөгөөд энэ чиглэлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зүгээс ач холбогдол өгч, төслийн багтай хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд юуны өмнө хог хаягдлын хэмжээ, бүтцийг үнэн зөв тодорхойлох нь нэн чухал юм. Улаанбаатар хотын хэмжээнд үүсч буй хог хаягдлын хэмжээ, бүтцийг тодорхойлсноор хог хаягдал үүсэх хэмжээг бууруулах, хог хаягдлаас гарах хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх богино наст бохирдуулах бодисуудыг бууруулах, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх зэрэг цаашдын арга хэмжээний үндэс суурь нь болох аж.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан