Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Х.ТАМИРТ ТАВАН ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гарагт Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, ТЕГ-т ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын дөрвөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурорын газраас Б.Сүхбаатар, Н.Мөнхбат, Х.Тамир, Б.Амарбаясгалан нарыг хилээр хар тамхи хууль бусаар их хэмжээгээр оруулж ирсэн, мөн уг хэргээс гадна Х.Тамирыг мансууруулах бодис хэрэглэсэн, хахууль авсан хэмээн буруутган шалгасан юм.

Тэгвэл Х.Тамирт шүүхээс таван жилийн хорих ангийг нээлттэй эдлүүлэхээр шийдвэрлэж, харин Б.Сүхбаатарыг хар тамхи хилээр оруулсан гэм буруутайд тооцож, мөн таван жилийн хорих ялыг хаалттай ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат хоёрт дөрвөн жилийн хорих ял оноожээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан