Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Шатахуун дутуу шахаж буй асуудлыг шалгаж, хяналт тавихыг үүрэгджээ

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцууд шатахуун дутуу шахаж иргэд хэрэглэгчдийг хохироож байгаа тухай мэдээлэл цацагдах болсон. Энэ дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газруудад чиг үүргийнхээ дагуу “Шатахуун түгээх станцуудын түгээж буй Аи-92, Аи-95 автобензин болон дизель түлшний түгээгүүрийн улсын баталгаажуулалт, лац тэмдгийн бүрэн бүтэн байдалд шалгалт хийж, хяналт шалгалтынхаа дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх талаар албан бичиг хүргүүлсэн байна.

Түүнчлэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас орон нутаг дахь Улсын байцаагчид, орон тооны бус салбар зөвлөлүүдэд дээрх асуудлыг шуурхай шалгаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгожээ.

1 Сэтгэгдэл
хулгайчаа хулгайчаа хулгайчаа
Хамгийн их уншсан