Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
ГХЯ-ЫН КОНСУЛЫН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

 БНСУ-д гоц халдварт "Mers" өвчний тохиолдол илэрснийг зарлалаа.
Тус улсын Гоц халдварт өвчний хяналт, түүнээс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр иргэн 61 настай эрэгтэй уг өвчнөөр халдварлсан болохыг тогтоосон байна. Уг иргэн нь 8 дугаар сарын 16-наас 9 дүгээр сарын 6-ны хооронд Кувейт улсын Ал-Зоур хотод түр хугацаагаар зорчин Сөүл хотод 9 дүгээр сарын 7-ны өдөр буцаж ирсэн бөгөөд ирсэн даруйдаа гэдэсний хямрал, гүйлгэлтийн улмаас “Самсунг” эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт хүргэгджээ. Тэрээр буцах замдаа Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоор дамжин ниссэн бөгөөд түүнтэй контактад орсон 440 хүнийг илрүүлэн тогтоож хяналтад аваад байгаа аж. 2015 онд БНСУ-д анх удаа гоц халдварт “Mers" өвчний тохиолдол бүртгэгдэж, нийт 38 хүн тус өвчний улмаас амь насаа алдаж байсан юм. 
Иймд БНСУ-д зорчиж байгаа манай улсын иргэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, зайлшгүй шаардлагагүй бол тус улсад зорчихгүй байхыг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан