Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Зам, тээврийн хөгжлийн яамны дөрвөн газрын даргыг томилжээ

Согтууруулах ундаа хэрэглэж нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэгт Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар холбогдсон билээ. Үүнээс болж Засгийн газраас яамны удирдлагуудыг бүрэлдэхүүнээр нь өөрчилсөн. Одоогоор Зам тээврийн хөгжлийн сайдын суудал намрын чуулганыг хүлээж байгаа бол дэд сайдаар Л.Халтарыг, ТНБД-аар Р.Мэргэнийг томилоод буй.

Мөн газрын дарга нарын сонгон шалгаруулалтыг сарын өмнө Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн яаманд хэд хэдэн томилгоо хийсний дотор  хүний амины хэрэгт сэжиглэгдээд буй Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалын оронд Ж.Гантөмөрийг, талийгаач Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн оронд түр орлон гүйцэтгэгчээр М.Энхболдыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Ж.Гантөмөр өмнө нь Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, М.Энхболд нь Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газарт ажиллаж байжээ. Түүнчлэн  Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Артурын оронд А.Батболдыг, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбатын оронд Д.Доржхандыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан