Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Шатахуун түгээх станцын ажилтнууд сургалтад хамрагдлаа


Монголын Тээвэр холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны анхан шатны нэгж болох “Петро стар” ХХК-ийн 30 гаруй шатахуун түгээх станцын ҮЭ-ийн гишүүд “Хөдөлмөрийн харилцаа ба хөдөлмөрийн нөхцөл” сэдэвт сургалтад хамрагдаж байна.
Сургалтын эхэнд МҮЭ-ийн холбооны ХХХБГ-ын дарга, Эмэгтэйчүүдийн хорооны дарга Ц.Отгонтунгалаг тус хорооны 2018 оны үйл ажиллагаа, хөдөлмөрийн нөхцөл, хэмжилт судалгааны ажлын явцын талаарх мэдээлэл, хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээний зүйл заалтад анхаарах зүйлс зэргээр сургалт, арга зүйн мэдээлэл өглөө. 
“Петро стар” ХХК-ийн ажилтнууд өвөл, зуны улиралд гадаа ажилладаг, химийн хорт нэгдлүүдээр амсгалдаг гэхчлэн хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд хамаардаг боловч өнөөг хүртэл хөдөлмөрийн хэвийн нөхцөлд тооцогдож ирсэн байна.
МХЕГ-ын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын Улсын ахлах байцаагч З.Мөнхтуул тэдний асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. 
Тус компанийн эмэгтэй ажилтнуудын хөдөлмөрлөх нөхцлийг үнэлэхээр МҮЭ-ийн холбооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн хорооноос санал асуулга авлаа. Цаашид тус компанийн 16, 29, 28 шатахуун түгээх салбарын ажилтнуудаас дээрх судалгааг авах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан