Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Замын хөдөлгөөний дүрэм зөрчигчийг иргэдийн мэдээллээр торгоно


Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн олон нийтийн сүлжээнд байршуулсан үнэн бодит, баримттай мэдээллийн мөрөөр арга хэмжээ авч байгаа. Тэгвэл ирэх сараас Замын хөдөлгөөний удирдлагын төвийн албан ёсны програмд гар утаснаас шууд мэдээлэл илгээснээр дүрэм зөрчигчид арга хэмжээ авах нөхцөл бүрдсэн байна.
Өөрөөр хэлбэл явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан,  урсгал сөрсөн, гэрлэн дохио зөрчсөн тээврийн хэрэгсэлийн мэдээллийг иргэдээс авч хариуцлага тооцох юм.  Харин иргэд Тээврийн цагдаагийн албанд  мэдээлэл өгөхдөө тухайн зөрчилийг  цаг хугацаатай, он сар өдөртэй зураг, бичлэг зэргээр батлах ёстой аж.
Үүнээс гадна Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран иргэдийн мэдээллийг хүлээн авах програм хангамжийг хийж дууссан байна. Иргэд өөрийн гар утсаар мэдээллийг баталгаажуулж, сервер рүү илгээснээр дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох нөхцөл бүрдэж буй юм.  
 
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Иргэдээс мэдээлэл авах ажилд  ихээхэн найдлага тавьж байгаа. Түгжрэлийн хамгийн гол шалтгаан нь жолооч нар дүрэм зөрчсөнөөс үүддэг. Өнөөдөр 300 гаруй цагдаа бүрэн хянаж чадахгүй байгаа учраас иргэд биенээ хянадаг болно. Иргэд дүрэм зөрчсөн бүхний зургийг нь явуулж, тэр нь гэрийнх нь хаягаар торгуул болж очоод байвал бид Улаанбаатар хотыг бүхэлд нь хянах боломжтой болно. Ингэснээр хөдөлгөөнд соёлтой оролцож, замын хөдөлгөөний дүрэм биелэгдэж эхэлнэ" хэмээн тайлбарлаж байна.
 

 
2 Сэтгэгдэл
Зам салах дохио хэдэн м-с өгөх вэ
Зам салах дохио хэдэн м-с өгөх вэ
Хамгийн их уншсан