Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Зэвсэг хураах бага хурлын 2018 оны чуулган өндөрлөжээ

Женев хотноо байрладаг Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ) 2018 оны үйл ажиллагааны тайлангаа 9 дүгээр сарын 14-нд баталж, 2018 оны чуулганаа хаалаа. Тайланг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд өргөн барих аж. Чуулганд Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна.
Нью-Йорк хотноо 1978 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зэвсэг хураах асуудлаарх анхны тусгай чуулганаар ЗХБХ-г зэвсэг хураах асуудлаар олон талт хэлэлцээ хийдэг цорын ганц чуулга уулзалт болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг аж. Манай улс ЗХБХ-ын 65 гишүүн орны нэг. ЗХБХ жилд гурван удаа хуралддаг бөгөөд гишүүн орнууд цагаан толгойн үсгийн дарааллаар бага хурлыг даргалдаг (жилд зургаан улс) байна. ЗХБХ нь санал хураахгүйгээр гагцхүү зөвшилцсөний үндсэн дээр шийдвэр гаргадаг онцлогтой аж. Мөн олон талын түвшинд зэвсэг хураах, үүнд хяналт тавихтай холбоотой бүх асуудлыг хэлэлцэх бүрэн эрхтэй. Одоогоор ЗХБХ дараах үндсэн асуудалд анхаарлаа төвлөрүүлж байна. Үүнд: 1) цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхийг зогсоох, цөмийн зэвсэг хураах, 2) цөмийн дайнаас урьдчилан сэргийлэх, 3) сансрын уудамд зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэргийлэх, 4) цөмийн зэвсэггүй орнуудад цөмийн зэвсэг үл хэрэглэх, хэрэглэхээр заналхийлэхгүй байх баталгаа олгох, 5) шинэ төрлийн үй олноор хөнөөх зэвсэг, радиологийн зэвсэг, 6) зэвсэг хураах цогц хөтөлбөр, 7) зэвсэглэлийн ил тод байдал зэрэг болно. Энэ оны чуулганаар ЗХБХ хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд багтсан асуудал тус бүрээр ажлын хэсэг байгуулж, нухацтай хэлэлцүүлэг хийсэн байна.  2019 оны чуулган нэгдүгээр сарын 21-нд эхлэх нь.
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан