Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Шүхэрчин аврагчдын минь тэнгэр нь цэлмэг, газардалт нь зөөлөн байг

Өнөөдөр Шүхэрчин дайчдын өдөр тохиож байна. Онцгой байдлын байгууллагын үе, үеийн шүхэрчин аврагчдадаа баярын мэнд дэвшүүлье.

ОБЕГ-ын  Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны шүхэрчин аврагчид Монгол Улсын нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай шилжин байрлаж, эрэн хайх, аврах нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлэх, аюулгүй газар зөөвөрлөх, эд хөрөнгийг нь авран хамгаалах үүрэгтэй Онцгой байдлын байгууллагын тусгай хүчин юм.

 Шүхэрчин аврагчид ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэлээ гэхэд 2000-4000, түүнээс ч дээш метрийн өндрөөс үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Сүүлийн 10 жилд нийт 50 гаруй удаагийн ой хээрийн голомтод 400 гаруй хоног ажиллан, 800 орчим га талбайн түймрийг унтраасан төдийгүй 2015 онд ОХУ-д гарсан түймрийн голомтод мөн үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн 2014 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Бурхан халдун ууланд авиралт хийж яваад төөрсөн 76 уулчдын амь насыг аварсан бол 2017 онд Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд осолдсон уулчдыг эрэн хайх ажиллагаанд оролцсон гээд Монгол улсдаа төдийгүй олон улсад үүрэг гүйцэтгэдэг юм. Шүхэрчин аврагчдын минь тэнгэр нь цэлмэг, газардалт нь зөөлөн байг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан