Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Баянзүрх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил 85,7 хувьтай явж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комиссын 2 дахь хуралдаан өнөөдөр боллоо. Тус комиссын даргаар дүүргийн Дэд бүтэц, хот төлөлвлөлт хариуцсан-Засаг даргын орлогч Т.Батцогт ажилладаг бөгөөд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын нэгтгэсэн тайлан мэдээг комиссын гишүүдэд танилцуулсан юм. Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 85,7 хувьтай явагдаж байгаа бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн 12 хорооны гадна хаалгыг сольж, дөрвөн хороонд сангийн засварын ажил хийсэн байна.  Түүнчлэн дүүргийн 3 дугаар хорооны байранд ус зайлуулах хоолой хийж, 4 дүгээр хороонд сангийн засварыг хийж байна. Мөн ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-1, 2, 3, 4-ийн их болон урсгал засварын ажил 85,6 хувьтай явагдаж байгаа бол Эрүүл мэндийн төвийн өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан