Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Ажил мэргэжлийн аваргуудаа шалгарууллаа

  Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, аврах ажиллагааны болон гал түймэр унтраах автомашин техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, ашиглалт, аюулгүй ажиллагааг сайжруулах зорилгоор “Ажил мэргэжлийн аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд  Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн  таван багийн 20 гаруй алба хаагч оролцож, ганцаарчилсан болон байлдааны тархалт, саадтай зурвас туулах гэсэн гурван төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Нийлбэр дүнгээр хоёрдугаар байранд Гал түймэр унтраах, аврах 21-р ангийн дэслэгч М.Мөнгөнбилэг ахлагчтай хоёрдугаар салаа, нэгдүгээр байранд мөн ангийн ахлах ахлагч Д.Нямдаваа ахлагчтай нэгдүгээр салаа шалгарч, ажил мэргэжлийн аварга боллоо гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан