Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулж байна

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг 2017-2019 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. 

 Энэхүү төсөл нь газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх замаар төрийн захиргааны байгууллагын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Жайка олон улсын байгууллагын хамтарсан ажлын хэсэг нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах хурлыг зохион байгуулж байна.

Төлөвлөгөөг тухайн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг гамшгаас хамгаалах болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх юм. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг орон нутагт Дархан-Уул, Өмнөговь аймагт боловсруулаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан