Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцохоор боллоо

Ирэх аравдугаар сараас эхлэн иргэдийн мэдээллийн дагуу зөрчилд торгууль оноохоор боллоо. Учир нь явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан,  урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдийн ирүүлсэн зураг мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгуул оноох хууль эрхзүйн орчин бүрджээ.  Тодруулбал, Замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран иргэдийн мэдээллийг хүлээн авах програм хангамжийг хийж дууссан байна. Ингэснээр иргэд өөрийн гар утсаар мэдээллийг баталгаажуулж, сервер рүү илгээснээр дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох нөхцөл бүрдэх юм.

 

Энэ тухай нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Өнөөдөр 300 гаруй цагдаа хянаж чадахгүй байгаа учраас иргэд бие биенээ хянадаг болно. Иргэд дүрэм зөрчсөн бүхний зургийг нь явуулж, тэр нь гэрийнх нь хаягаар торгуул болж очоод байвал бид Улаанбаатар хотыг бүхэлд нь хянах боломжтой болно" хэмээн тайлбарлажээ.

1 Сэтгэгдэл
Хуучин цагт НАХЯ-нд мэдээлэгчид байсан юм. Тэр цаг ирж бгаа юм бх дах. Орлст бол жолооч нар нь цагдааг өггөрөнгүүтээ зүүн талын дохилгоо асааж энд цагдаа бна шүү гэж эсрэг урсгалынхандаа мэдээлдэг. Яг энэ шиг цагдаа бхгүй эсрэг урсгалыг жолооч мөн адил цагдаа бгах гудамжны жолооч нартаа анхааруулж дохио өгдөг. Зовлон нэгтийн санаа нэг бх ёстой бх. Тэрнээс биш хэлсэн хэвлэсэн бүхнийг зөвшөөрөх албагүй.
Хамгийн их уншсан