Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
“ICT-ЕХРО-2018” үзэсгэлэн болж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг мэдээллийн технологийн салбарын шинэ, шилдэг бүтээгдэхүүний “ICT-Expo-2018” үзэсгэлэн 9-р сарын 30, 10-р сарын 01, 02-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” уриан дор 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас уг үзэсгэлэнг зохион байгуулж байгаа бөгөөд мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж байна. Тус үзэсгэлэнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, төрийн үйлчилгээг цахимжуулах, чанар, хүртээмж, стандарт, иргэдийн өргөдөл, санал хүсэлт, гомдол шийдвэрлэлтийн үйл явцыг хурдасгах,лавлагаа, мэдээллийг сайжруулах зорилгоорхийсэн системүүдийнхээ талаар иргэд олон нийтэд танилцуулж байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан