Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Европын холбоотой нягт хамтран ажиллана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Лорэнтиу Христитэй уулзаж ярилцсан байна.

Европын Холбооны санхүүжилтээр Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаман дээр хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй аж. Эдгээр төслийн уялдаа холбоог сайжруулах, салбарын боловсон хүчнийг бэлтгэх, зөгийн бал, чацаргана зэрэг онцлог бүтээгдэхүүнийг газар зүйн заалтанд бүртгүүлэн ЕХ-ны зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх ажиллахдаа таатай байх болно гэдгээ уулзалтын эхэнд Элчин сайд Лорэнтиу Христи илэрхийлжээ.

Талууд Монголын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт евро стандартыг нэвтрүүлэх, Европын холбооны хөнгөлөлтийн татварын системийн хүрээнд Европын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах, ингэхдээ боловсруулалтын түвшинг сайжруулахад техник технологи нэвтрүүлэх тал дээр санал солилцсон байна.  

Мөн жижиг дунд үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэхэд зориулж, зээлийн шугам /лизинг/ нээх талаар холбогдох банк, санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааг дэмжих, салбарын мэргэжилтнүүд, оюутнууд тэр дундаа агрономич, малын эмч, хүнсний технологичдыг ЕХ-ны улсуудад мэргэжил дээшлүүлэх, урт, богино хугацааны сургалтуудад хамруулах талаар хамтран ажиллах саналыг тавихад нааштайгаар хүлээн авч хамтран ажиллахаар тохиролцжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан