Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Халх гол сум Гал түймэр унтраах, аврах ангитай боллоо 

Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний 183 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Халхгол суманд байгуулагдсан Гал түймэр унтраах, аврах 62-р ангийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Гантөмөр нар оролцсон юм.

Гал түймэр унтраах, аврах 62-р анги байгуулагдснаар Халхгол, Матад сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, ослын үед гамшгаас хамгаалах үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах боломж бүрдэж байна. Тус анги нь 30 гаруй алба хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд ангийн захирагчаар хошууч М.Сүхсайхан томилогдсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан