Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Авто машины тоо олширч, аюулгүй авто замын асуудал хөндөгдөж байна

НҮБ-ын Азийн бүсийн 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалт үргэлжилж байна. Уг чуулга уулзалтын талаар НҮБ-ын Бүсийн хөгжлийн төвийн захирал Казушигэ Эндо “НҮБ-ын нийгэм эдийн засгийн комиссын нэрийн өмнөөс энэхүү форумыг Улаанбаатар хотод зохион байгуулж, тогтвортой байгаль орчинд ээлтэй тээврийн асуудлыг хөндөн ярилцаж байгаад талархаж байна. Энэхүү форумыг Монгол Улсад зохион байгуулахад Япон улсын Засгийн газрын дэмжлэг ихээхэн байсныг онцлох хэрэгтэй. Хот өргөжин хөгжихийн хэрээр авто машины тоо олширч, аюулгүй авто замын асуудал хөндөгдөх болсон. Авто замын аюулгүй байдлыг хангах талаар хотын тээврийн бодлогод өөрчлөлт оруулах, ногоон өсөлт, төмөр зам, цахим орчин, шинэ шийдэл гээд олон асуудлыг бид энэ форумын үеэр хөндөж ярилцана. Өөрөөр хэлбэл байгальд ээлтэй тээврийн асуудал нь бүсийн асуудал болсон” гэж хэлж буй юм.

Тэгвэл Япон Улсын Байгаль орчны яамны сайдын зөвлөх ба Ажлын албаны дарга Ясухура Уеда “Бүс нутгийн хамтын ажиллагааны хүчин чармайлтаар байгаль орчинд ээлтэй тээврийн асуудлыг шийдвэрлэх гарц арга замыг бид энд тодорхойлно. 11 дэх удаагийн энэхүү форумыг Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотод зохион байгуулж байгаад Япон Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байна. Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр, далайд гарцгүй орнуудын өмнө тулгамдаж байгаа тээврийн хүндрэл, хот төлөвлөлт зам тээврийн ложистикийн шинэ бодлогын асуудлыг энд хөндөхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр “Бангкок 2020” тунхаглалын хэрэгжилтийг ярилцах нь энэ удаагийн хурлын нэг онцлог юмгэлээ.


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан