Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
“Төр хурх-Цэцээ гүн” чиглэлийн явган аяллын замыг тохижууллаа

Нийслэлийн иргэд, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах, эрүүл орчинд амарч зугаалах орчныг бүрдүүлэх зорилготой “Төр хурах-Цэцээ Гүн” чиглэлийн явган аяллын замын тохижуулж хүлээн авлаа. Энэхүү бүтээн байгуулалт нь нийслэлд хийгдсэн явган аяллын замын гурав дахь тохижилт нь юм. Тохижилтын ажлын хүлээн авах ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, харьяа агентлаг, хэлтсийн дарга нар оролцлоо.

2016 онд “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн явган аяллын 3.6 км замыг тохижуулж, тус чиглэлд долоо хоногт 5-10 мянган иргэн, 260-500 авто машин байнга зорчиж байна.

Мөн 2017 онд Чингэлтэй хайрханы явган аяллын 2.2 км замыг тохижуулсан бөгөөд уг чиглэлийн дагуу долоо хоногт 2 мянга орчин иргэн тогтмол аялж байна.

Энэ удаад Богдхан уулын Төр хурах-Цэцээ гүний чиглэлийн явган аяллын замыг шинэчлэн тохижуулж нийт 8.5 км замд сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, Богдхан ууланд амьдардаг ан амьтдын тайлбар зэргийг байршуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан