Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
 “OPEN TO EXPORT” ОЛОН УЛСЫН УРАЛДААНЫ ТУСГАЙ ШАГНАЛААР “LHAMOUR” БРЭНД ШАГНУУЛЖЭЭ

Дэлхийн Худалдааны Байгууллага /ДХБ/-аас 15 дахь жилдээ зохион байгуулсан “ДХБ-ын нээлттэй форум” энэ сарын 02-04-ны өдрүүдэд Женев хотноо болж өнгөрчээ. Энэ арга хэмжээ нь “Олон улсын худалдаа 2030 онд” гэсэн сэдвийн дор зохиогдож, үүнд улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, эдийн засагчид, судлаачид, хувийн хэвшлүүдийн нийтдээ 3000 гаруй төлөөлөгчид оролцож, дэлхийн худалдааны сүүлийн үеийн чиг хандлага, олон талт худалдааны тогтолцооны ирээдүйн талаарх хэлэлцүүлгийг олон салбар хүралдаануудын хүрээнд өрнүүлсэн байна.

Энэ удаагийн нээлттэй форумын үеэр ДХБ-аас дэлхийн жижиг бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Олон Улсын Худалдааны Танхим /ICC/-тай хамтран санаачилсан “Жижиг бизнесийн манлайлагч санаачилга”-ын хүрээнд “Open to Export” олон улсын уралдааны шалгаруулалтад дэлхийн олон компаниас тунж үлдсэн 10 компаний нэг нь Монгол Улсын гоо сайхны бүтээгдэхүүний брэнд “Lhamour” байсан ба эцсийн шатны шалгаруулалтад орж тусгай байрны шагналаар шагнуулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан