Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Санхүүгийн зохицуулах хороо уриалга гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг  "Мод тарих үндэсний өдөр" болгон зарласан байдаг. Энэ жилийн "Мод тарих үндэсний өдөр" ирэх 13-ны өдөр тохиож байна. Ингээд  Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хорооны болон санхүүгийн салбарын аж ахунй нэгжүүдэд мод тарих уриалга гаргалаа.
Уриалгад "2010-2017 онд нийт 2.2 сая ширхэг мод тарьсан.  Мод тарьж, арчлан ургуулах нь уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлж, агаар, хөрсөн дэх хүнд металлуудыг задлан, бохирдлыг бууруулдаг аж. Судалгаагаар, нэгж га ой мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувиар бууруулдаг нь тогтоогдсон байна. Иймд хүн амын төвлөрөл ихтэй хот, суурингуудын орчны бохирдлыг бууруулахад мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх явдал онцгой ач холбогдолтой юм"  гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан