Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Иргэдийн картны туузан мэдээлэл, нууц үгийг хуулбарлаж АТМ-аас мөнгө авдаг этгээдүүд баригджээ


 

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн иргэдийн банкны картын туузан мэдээлэл, нууц үгийг хуулбарлан авч хууль бусаар ашиглаж байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Тус хэлтэст “Өөрөө ямар ч гүйлгээ хийгээгүй байхад банкны данснаас зарлага гараад байна” гэх мэдээлэл иргэдээс иржээ. Уг мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж сэжигтэй этгээд Н, Э нарыг холбогдуулан шалгасан байна.

Тэднийг Улаанбаатар хотын төвд байрлах ресторануудад үйлчлэгч, зөөгчөөр ажилд орж үйлчилгээний төлбөрөө картаар хийсэн иргэдийн картын туузан мэдээлэл, нууц үгийг хуулбарлан авч, түүнийгээ ашиглан бэлэн мөнгөний машинаас мөнгө гаргаж авдаг болохыг шалгалтын явцад тогтоожээ. Н, Э нар нь нийт 16 иргэний банкны картын мэдээллийг тусгай төхөөрөмж ашиглан хууль бусаар олж авсан болохыг тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан