Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Монголын соёл иргэншлийн асуудлаар ОУ-ын хурал болов

Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн 200 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын соёл иргэншлийн асуудлаар олон улсын эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 27-28-ны өдрүүдэд Москва хотноо боллоо.

Орос, Монгол, Америк, Францын монгол судлаач эрдэмтэд оролцсон энэхүү арга хэмжээг нээж Оросын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний удирдагч, академич В.В.Наумкин, Монголын ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар нар үг хэлж, Монголын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Монгол судлаачдын олон улсын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун мэндчилгээ дэвшүүлэв.

Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр монгол судлалын тэргүүлэх эрдэмтэд түүх, археолог, соёл болон орчин цагийн өнөөгийн байдал зэргийг хамарсан 20 шахам сэдвээр үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлэв. Эрдэм шинжилгээний бага хурлын хуралдаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан, Ж.Баярхүү, зөвлөх О.Очирмаа нар оролцов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан