Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Түгээгүүрийн мэдрэгч ажиллахгүй, бензин асгарч байжээ

Авто машины банкинд бензин дүүргүүлэхэд бензин нь гадуур хальж асгарсан бөгөөд асгарсан бензиний үнийг иргэнээр төлүүлсэн тухай гомдлын дагуу МХЕГ-аас “Магнай Трейд” компанийн БЗД-ийн хоёрдугаар хороонд байрлах ШТС-д шалгалт хийжээ.

Шалгалтаар тус ШТС-ийн АИ-92 бензиний борлуулалтад ашиглаж буй түгээгүүрийн хошууны мэдрэгч ажиллахгүй, банк дүүрэх үед түгээлт автоматаар зогсохгүй хальж асгарч байгаа зөрчлийг илрүүлэн, холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

Ил талбайд бензин  асгарснаар газрын хөрс, агаарын бохирдол үүсэх,  гал гарах зэрэг хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулах эрсдэлтэй тул шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслийнхээ техникийн найдвартай, бэлэн байдлыг хангаж, дотоод хяналтыг сайжруулан, осол аюулгүй ажиллах талаар онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан