Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Дотоод удирдлага хяналтын цогц системийн сургалт боллоо

Нийслэлийн харьяа байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааны процессыг цахимжуулсан мэдээлэл солилцох, мэдээллийн чанар, хурд, нийслэлийн төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн технологийн шинэ шийдэл бүхий “UB ERP” дотоод удирдлага хяналтын цогц системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү систем нэвтэрсэнээр төрийн үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр үзүүлэх суурь тавигдах юм.

Дотоод удирдлага хяналтын шинэ системийг үйл ажиллагаандаа бодитоор хэрэгжүүлэх чадварыг нийслэлийн харьяа байгууллагуудын албан хаагчдад эзэмшүүлэх зорилго бүхий сургалтыг НМТГ-аас үе шаттайгаар зохион байгуулж ээлжит сургалтад Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар болон түүний харьяа байгууллагууд, хороод, сургууль, цэцэрлэгүүдийн хүний нөөц, мэдээлэл технологи хариуцсан 200 гаруй албан хаагч хамрагдлаа гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан