Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Бог малын мялзан өвчин зэрлэг ан амьтдад аюул учруулж байна

Бог малын мялзан (Peste des petits) нь вирусын гаралтай үхэлд хүргэдэг өвчин нь дэлхийн 70 гаруй оронд тохиолддог ба 900 сая гаруй бага орлоготой иргэдийн амьжиргаанд нөлөөлж дэлхий даяар 2.1 тэрбум долларын гарз хохирол учруулсан тоо баримт байдаг. Дэлхий даяар бог малын мялзанг зөвхөн малын өвчлөл гэж үздэг ч энэ өвчлөл нь зэрлэг ан амьтдыг хамгаалахад бэрхшээл учруулдаг юм. Түүхийн хувьд энэ өвчлөл нь Африк, баруун Ази мөн Ойрх Дорнодын улс орнуудын алслагдсан тал хээр нутагт тархаж байсан бол цааш хүрээгээ тэлж зүүн Азийн уулархаг нутагт тархаж зэрлэг ан амьтдад аюул занал учруулж байна.

Бог малын мялзангийн хор хохирлын нэг жишээг дурдахад 2017 онд дэлхийд нэн ховордсон Монгол бөхөн (Saiga tatarica mongolica)-гийн 2/3-г үхэлд хүргэсэн аюулт тархалт болсон. Мөн бог малын мялзан Ойрх Дорнодын уулархаг нутаг цаашлаад Гималай, Тиан Шан ба Алтайн бүс нутгуудын туурайтан амьтдад байгаа нь оношлогдсон. Мялзан нь бөхөнд аюул занал учруулж байгаа нь тодорхой болсон хэдий ч бусад туруутан амьдтад хэрхэн хор хохиролтой болох нь тодорхойгүй байсаар байна. Энэ нь өргөн уудам нутаг дахь туруутан амьтдын амьдрах орчны талаар болон эрүүл мэндийг хамгаалах хяналтын арга хэмжээний талаарх мэдээлэл дутмаг, мялзангийн улмаас хорогдсон бусад зэрлэг амьтдын тоо баримт бүрэн бус байдагтай холбоотой юм. Хэтрүүлэн агналт, хулгайн ан, бэлчээрийн даац хэтэрснээс үүдэлтэй өвс тэжээлийн хомсдол, мөн байгалийн ган зуд зэрэг бэрхшээлд оршин байдаг ховордсон зэрлэг амьтдын тоо толгой цөөрөхөд Азид дэгдсэн уг өвчлөл улам их нөлөөлж байна. Тухайлбал 2018 онд Монгол Улсад мялзангийн вирустай төст өвчлөлөөр Сибирийн янгир өвчилсөн хоёр ч удаагийн тохиолдол бүртгэгдсэн талаар судалгааны нийтлэл Шинжлэх ухаан сэтгүүлд нийтлэгджээ гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан