Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Шөнийн тарифын хөнгөлөлт эдлэх өрхүүд цахилгааны өр төлбөргүй байх ёстой

-Хөнгөлөлт маргаашнаас эхэлнэ-

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” 2018-2019 онд хүчин төгөлдөр хэрэгжинэ. Хөнгөлөлт энэ 11 дүгээр сарын 1-нээс эхэлж 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Шөнийн тарифын хөнгөлөлт нийслэлийн 8 дүүрэг, аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хүрээнд, зөвхөн шөнийн цагаар буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн айл өрхийн ахуйн зориулалттай цахилгаан хэрэглээнд тооцогдоно.

Ингэхдээ холбогдсон техникийн хүчин чадлаас шалтгаалан 220В-ын хэрэглэгч бол сарын турш, шөнийн цагаар хэрэглэсэн 700 кВт.цаг цахилгаан хэрэглээнд 100 хувь, түүнээс дээш гарсан хэрэглээг 50 хувь, 380 В-ын чадалд холбогдсон хэрэглэгчийн хувьд сарын турш, шөнийн цагаар хэрэглэсэн 1500 кВт.цаг цахилгаан хэрэглээг 100 хувь, түүнээс дээш гарсан хэрэглээг 50 хувь хөнгөлнө. Харин хөдөө орон нутагт сарын турш, шөнийн цагаар хэрэглэсэн бүх хэрэглээг 50 хувь хөнгөлнө. 

Тэгэхээр хөнгөлөлт зөвхөн шөнийн цагаар тооцогдоно гэж журамд заасан учраас гэр хорооллын айл өрхүүд өдөр, шөнийн ялгаварт тарифт тоолууртай байх ёстой. Нийслэлийн хэмжээний гэр хорооллын нийт айл өрхүүдийн 90 гаруй хувь нь ийм тоолууртай байдаг аж.

Хөнгөлөлтөд хамрагдахын тулд нэгдүгээрт, айл өрхүүд тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна. Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан. Тиймээс ирэх 11 дүгээр сарын 1-ээс өмнө амжиж хуримтлагдсан цахилгааны өр төлбөр байгаа бол барагдуулж, хөнгөлөлтдөө хамрагдах юм байна.

Хоёрдугаарт, айл өрхүүд цахилгааны болон галын аюулгүй байдлыг сайтар хангасан байна. Цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангах гэдэгт холбогдсон цахилгааны чадалдаа тохирсон хэрэглээг авах, тоолуураас байшин, сууц руугаа татсан оруулгын утас, гэр доторх цахилгааны холболт монтажууд орно. Ихэнх айл өрхийн цахилгаан хэрэгслийг зэрэг ашиглах үеийн дээд чадал 25-40 ампер буюу 2-4 кВт-аар хязгаарлагддаг. Энэ чадалдаа тохируулан ахуйн цахилгаан хэрэгсэл, гэрэлтүүлгээс гадна халаагуураа ашиглана гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан