Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Удирдах бүрэлдэхүүнд гамшгаас хамгаалах мэдлэг олгов

Төв аймагт 11 дүгээр сарын 03-05-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдахтай холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.

 Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад гамшгаас хамгаалах менежмент, гамшгаас  хамгаалах алба, мэргэжлийн ангийн дүрэм, төлөвлөлт бэлэн байдал, байр зүйн зургийн тухай ойлголт, түүний ашиглалт, байгууллагын галын аюулгүй байдал, мал амьтны  гоц халдварт өвчний үед  хорио  цээрийн  дэглэм тогтоох зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа.

Мөн Олон улсын  шилжилт хөдөлгөөний газрын хөтөлбөрийн ажилтнууд “Хуарангийн удирдлага зохион байгуулалт, шилжин  суурьшигчдын нөхцөл байдлын үнэлгээ”  сэдвээр  сургалт явуулж, гадны  улс орнууд гамшгийн үед хэрхэн шилжин  нүүдэг, шилжин суурьшсан газар ямар  шаардлага  хангасан байдаг талаар мэдээлэл өгсөн юм.

Сургалтад Төв  аймгийн Онцгой комисс, орон нутгийн бүх шатны Засаг дарга, албад, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын дарга нар оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан