Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулж иржээ

БЗД-ийн 10, 14-р хороонд байрлах Их сүлд группын хашаа, Орнитал Велнессийн баруун талын каргоны хашаанд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Замын-Үүдээс зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн иргэдийн үйл ажиллагаанд НМХГ-ын ХАБХААХХ, ЭИХХЦХХ, БЗД дэх МХХ-ийн холбогдох чиглэлийн улсын /ахлах/ байцаагчид хяналт шалгалт хийлээ.

Зориулалтын бус тээврийн хэрэгслээр хүнсний бус бараа бүтээгдэхүүнтэй цуг, гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй, холбогдох баримт бичиггүй, эзэн холбогдогч тодорхойгүй 11 нэр төрлийн 430 хайрцаг, 4.7 тн тахиа, гахай, загас, нугасны мах, амталсан ногоо, ундааны хандыг илрүүлж түр хугацаагаар битүүмжлэн, илэрсэн зөрчлийн дагуу холбогдох арга хэмжээг авав.

Эдгээр бүтээгдэхүүнийг оруулж ирсэн иргэд хувийн хэрэгцээний зориулалтаар хэмээн бага хэмжээгээр ганзагаар оруулж ирэн Замын-Үүдэд агуулахад бөөгнүүлж байгаад Улаанбаатар хотод зориулалтын бус тээврийн хэрэгслээр оруулж ирдэг аж.

2 Сэтгэгдэл
utgah heregtei
ustagaa
Хамгийн их уншсан