Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдлээ

Хаврын тариалалт, намрын ургац хураалтыг хэвийн явуулахад нь тариаланчдад бүхий талын дэмжлэг үзүүлж, дэмжлэг үзүүлснээр энэ жилийн тухайд урьд онуудаас тариалалт эрс нэмэгдэн, арвин ургац хураан аваад байна.
2018 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар ургац хураалтын ажил дуусч, урьдчилсан дүнгээр 409,6 мянган тонн үр тариа, 160,9 мянган тонн төмс, 93,6 мянган тонн хүнсний ногоо, 93,6 мянган тонн хүнсний ногоо, 117,8 мянган тонн тэжээл, 19,3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байгааг Ургацын төв штабаас мэдээлж байгаа юм. 
Үүнийг өмнөх онтой харьцуулахад үр тариа 172,6 мянган тонноор, төмс 44,5 мянган тонноор, хүнсний ногоо 14,5 мянган тонноор, тэжээл 57,3 мянган тонноор, тосны ургамал 7,2 мянган тонноор тус тус өссөн үзүүлэлттэй байна. Ийнхүү Монгол Улс улаанбуудайн болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдлээ.
Энэ нь Монгол Улсын Засгийн газраас 7 аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоож, хашаажуулах ажлыг эхлүүлэн, газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийж, усалгаатай талбайг нэмэгдүүлэх бодлого баримталсантай холбоотой гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан