Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
3546 удаагийн дуудлагаар ажиллаж, 890 хүний амь насыг аварчээ

Он гарсаар улсын хэмжээнд 10 дугаар сарын байдлаар нийт 3546 удаа аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 189 хүн амь насаа алдаж, 59 хүн гэмтэж бэртэн 1417.1 мянган толгой мал хорогдож, 18.4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдлийн тоо 5,7 хувиар, хохирлын хэмжээ 73,6 хувиар тус тус буурсан байна.

Эдгээрийн хор уршгаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 890 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 34.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 10.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 4-өөр буурч, гэмтэж бэртсэн хүний тоо 8-аар нэмэгджээ.

Мөн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 13-аар буурч, аварсан эд хөрөнгө 16.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан