Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Гадаадын жуулчдын голлох зах зээлийн 2 дугаарт ОХУ бичигджээ

Энэ оны эхний 10 сарын байдлаар нийт зорчигчдын тоо 53,027-гоор буюу 10.05 хувиар өсчээ. Харин жуулчдын тоо 43,904-өөр буюу 9.35 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Салбарын орлогыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 127,837,835 доллар буюу 26.0 хувиар өссөн байна. Сонирхол татахуйц нэгэн мэдээлэл нь эхний 09 сарын байдлаар БНСУ- аас ирсэн жуулчдын тоо ОХУ-аас ирсэн жуулчдын тооноос их байсан бол 10 дугаар сард ОХУ-аас ирсэн жуулчдын тоо БНСУ-аас ирсэн жуулчдын тооноос 6510-аар их байсан үзүүлэлттэй гарчээ. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын голлох зах зээлийн 2 дугаарт ОХУ эхний 10 сарын байдлаар бичигджээ.
Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын хилээр нэвтэрсэн нийт зорчигчдыг албан, хувийн, жуулчин, ажиллах, дамжин өнгөрөх, суралцах, байнгын оршин суух, бусад зорилгоор гэсэн 8 төрөлд хуваан ангилдаг.
Харин НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан жуулчдын статистик тоон мэдээллийг тооцох аргачлалын дагуу жуулчдын тоон статистик мэдээллийг гаргахдаа албан, хувийн, жуулчин, дамжин өнгөрөх болон бусад зорилгоор гэсэн 5 ангиллаар Монгол Улсад ирж буй гадаадын иргэдийг жуулчдын тоонд оруулж үздэг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан