Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
ГССҮТ-ийн эмч нар орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ

ГССҮТ-ийн эмч нар баг бүрэлдэхүүнээрээ орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан “Эгэм далны холбоосны урагдал, гэмтлийн зангуут түгжээг ашиглан сэргээх” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ.

Хагалгаа хийсэн баг бүрэлдэхүүнд Гар сарвуу бичил мэс заслын тасаг, ахлах зэргийн эмч Л.Нанжид, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасаг, тэргүүлэх зэргийн эмч Ж.Түмэн-Өлзий, Яс үений гэмтлийн 2-р тасгийн их эмч С.Батсүх, Мэс заслын нэгдсэн тасаг, төлөвлөгөөт хагалгааны сувилагч Б.Жавзандулам, М.Амгаланпүрэв, Мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч П.Хулан нар багтжээ.

Энэхүү гэмтлийн мэс засал эмчилгээг уламжлалт ил аргаар дэгээ хэлбэрийн ялтсаар эгэм далны холбоосыг сэргээж байсан. Мэс заслын дараа мөрний өвдөлт, мөрний хөдөлгөөний хязгаарлалт, дэгээ ялтас мултрах, шархны үрэвсэл зэрэг санал гомдол бүртгэгдсээр байдаг байна. Харин нэг удаагийн зангуут түгжээ товчтой материалыг ашиглан эгэм далны холбоосыг хагас ил аргаар сэргээх мэс засал нь эмчилгээний өндөр үр дүнтэй байдаг гэдгийг эмч нар хэлж байна.

Энэ нь мэс заслын дараах өвдөлт бага, үений хөдөлгөөний үйл ажиллагаа эрт сэргэх, зөөлөн эдэд хөнөөл багатай, сорви бага үүсдэг, үйлчлүүлэгчийн эмчилгээний дараа сэтгэл ханамж өндөр, мэс засал эмчилгээний дараа хүндрэл бага, шарх анхдагчаар 7-10 хоногт бүрэн эдгэрэхээс гадна үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадвар эрт сэргэдэг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан