Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Өнөөдөр чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр


Жил болгоны 11-р сарын 14 өдөр нь Дэлхийн нийтээр чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр юм. Чихрийн шижин өвчтэй олон олон хүний амийг аварсан инсулин нэртэй эмийг анхлан нээсэн Фредерик Бантингийн төрсөн өдрийг ийнхүү аюулт өвчний эсрэг тэмцэх өдөр болгон тэмдэглэх болжээ. 
Өнөөгийн байдлаар чихрийн шижинтэй 415 сая хүн амьдарч байгаа бөгөөд 2040 он гэхэд 642 саяд хүрч дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх төлөвтэй байгааг Чихрийн шижинтэй тэмцэх олон улсын нийгэмлэг мэдээлж байна. 
Хүний өдөрт идэх ёстой зохистой хүнсний бүтцэд жимс, ногооны хэрэглээ 400 гр багтдаг. Харин монголчууд хоолондоо голчлон мах, гурил хэрэглэдэг нь буруу хооллолтын нэгэн илрэл юм. Түүнчлэн хүн амын 24 хувь нь тамхи татдаг, 38 хувь нь архи хэрэглэдэг. Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, архи, тамхи, уур бухимдал зэрэг нь чихрийн шижингээр өвчлөх үндсэн суурь болдог ажээ. Иймээс та бид өдөр тутам хэрэглэж буй хоол хүнсэндээ анхаарал хандуулж, уур бухимдлаас ангид, амьдралынхаа хэмнэлийг өөрчлөх явдал хамгаас чухал юм байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан