Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
93 жилийн түүх дэлгэсэн “Алдрын танхим”

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн хамт олон 93 жилийн түүх дэлгэсэн “Алдрын танхим”-тай болж, нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, НОБГ-ын удирдлагууд болон тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Эрдэнэбаяр,  үе үеийн удирдлага,  алба хаагчид оролцсон юм.

“Алдрын танхим”-д ангийн түүхэн замнал, үе, үеийн удирдлагууд, алба хаагчдын яруу алдар, бахархлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх үзмэрүүдийг дэлгээд байна. Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги нь 1925 оны 04 дүгээр сарын 15-нд “Усан хөөрөгний газар” нэртэйгээр байгуулагдсан нь Монгол Улсад Гал түймэр унтраах анхны мэргэшсэн байгууллага үүссэн түүхтэй.  

 Тус ангийн  хамт олныг  ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, өмч хөрөнгийг аврах, байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд чин үнэнчээр зүтгэж ирснийг төр засгаас өндрөөр үнэлж, 1981 онд БНМАУ-ын АИХТ-ийн зарлигаар “Алтан гадас”, 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнаж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан