Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Энэ оны ургацаас 230 мянган тонн буудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2018 оны ургац хураалтын нэгдсэн дүнг Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна. Аймаг, нийслэлээс ирүүлж буй мэдээг нэгтгэж, арваннэгдүгээр сарын 20-н гэхэд энэ жил ургацын урьдчилсан балансаар тогтоосон ургацаа хураан авсан уу, өмнөх оноос хэдэн хувиар өссөн нь тодорхой болно.

2018 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар ургац хураалтын ажил дуусч, урьдчилсан дүнгээр 409,6 мянган тонн үр тариа, 160,9 мянган тонн төмс, 93,6 мянган тонн хүнсний ногоо, 93,6 мянган тонн хүнсний ногоо, 117,8 мянган тонн тэжээл, 19,3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад үр тариа 172,6 мянган тонноор, төмс 44,5 мянган тонноор, хүнсний ногоо 14,5 мянган тонноор, тэжээл 57,3 мянган тонноор, тосны ургамал 7,2 мянган тонноор тус тус өссөн үзүүлэлт юм.

Одоогийн байдлаар энэ оны ургацаас гурилын үйлдвэрүүдэд 230 мянган тонн буудай нийлүүлээд байна. 2017 онд 118 мянган тонн буудайг гурилын үйлдвэрүүдэд нийлүүлж байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан