Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Олон нийтийн цагдаа нарыг ажиллуулах хугацааг сунгах тогтоол гаргалаа

Холбогдох албаныхны хийсэн судалгаагаар өнгөрсөн наймдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд Бага тойруу орчмын замын хөдөлгөөний ачаалал 26.2 хувиар буурч, Энхтайваны өргөн чөлөөний авто замын I эгнээгээр зорчиж буй автобусны хурд нэмэгджээ.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2018 оны долдугаар сарын 25-ны өдөр хуралдаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулан, аюулгүй байдлыг хангах зорилгоор 124 дүгээр тогтоолоор баталсан билээ. Энэ хүрээнд өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдрийг хүртэл олон нийтийн 28 цагдааг Бага тойруу орчмын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор ажиллуулсны үр дүнд дээрх үзүүлэлт гарчээ. Олон нийтийн цагдаа нар хороолол доторх замын хөдөлгөөнийг зохицуулах, жолооч нарыг сааталгүй зорчуулах, замын цагдаагийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэн, явган зорчигчийн хөдөлгөөнд хяналт тавих зэрэг үүрэгтэй ажилласан юм. Мөн Энхтайваны өргөн чөлөөний авто замын нэгдүгээр эгнээний хөдөлгөөнд хяналт тавьж, нийтийн тээврийн автобусны зогсоолыг чөлөөлж байв. Тэгвэл олон нийтийн цагдаа нар өдөрт хоёр ээлжээр буюу 07.30-15.00, 15.00-20.00 цаг гэсэн хуваариар ажиллуулсны үр дүнд осол, зөрчил буурсан байна.

Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдрийн хуралдаанаараа тайлан мэдээллийг сонсож, олон нийтийн цагдааг ажиллуулах хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал сунгах тогтоол гаргалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан