Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
"Органик бордоо" сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ

Хүнсний ногоочид, үйлдвэрлэгчид, хөдөө аж ахуйн мэргэжилтний төлөөлөл болсон 80 хүнийг хамруулсан "Органик бордоо" сэдэвт гурван өдрийн сургалт өнөөдөр ХХААХҮЯ-ны хурлын танхимд эхэллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын бүтээмжийн төвөөс Адра Монгол ОУБ, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монгол ногоо төсөл, Азийн бүтээмжийн байгууллага, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулж буй "Органик хүнс, хөдөө аж ахуй" үндэсний III чуулганыг угтан явуулж буй тус сургалтын эхний өдөр "Органик хүнсний баталгаажуулалт" гэсэн асуудалд төвлөрч байна.

Органик бордоог өрхийн болон үйлдвэрлэлийн түвшинд бэлтгэж, ашиглах зорилготой сургалтыг нээж, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Гантогтох үг хэлсэн бол энэ цогц асуудлын хүрээнд Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх Камал Мелвани оролцогчдод сургалт орж байна.

Тэрбээр, "Монголын байгаль, цаг уурын нөхцөл болон байгаль орчныг хамгаалах асуудлууд", "Нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуйн тухай", "Нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуйн зарчмыг хэрэгжүүлснээр Монгол Улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх нь", "Өөрт байгаа нөөц бололцоондоо тулгуурлан ойрын болон хэт ирээдүйд хэрхэн хөгжих вэ", "Хөрсний үржил шимийг сайжруулах үндсэн механизмууд", "Бордоог хадгалах хөрсний үржил шимийг сайжруулах" зэрэг сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан