Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Нийслэлийн хуульчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа

 Нийслэлийн хуульчдын ээлжит зөвлөгөөнийг “Олон нийтийн сүлжээнд оролцогчдын эрх зүйн ухамсарт нөлөөлөх замаар хотын соёлыг төлөвшүүлэх нь” сэдвийн дор 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд нийслэлийн нутгийн захиргааны болон цагдаа, хуулийн байгууллагын удирдлага, хуульч, эрх зүйн ажилтныг төлөөлж 60 гаруй албан хаагчид  оролцлоо.  

“Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор баталсан. Энэхүү хөтөлбөрийн зорилгыг “Нийслэлийн иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх замаар эрх зүйн соёлыг түгээн, хөгжүүлэхэд оршино” гэж тодорхойлсон.

Хөтөлбөрт тусгагдсан нэг чухал ажил нь олон нийтийн сүлжээн дэх харилцааны соёлыг дээшлүүлж, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн ухамсарт нөлөөлөх замаар хотын соёлыг төлөвшүүлэх явдал юм.

Тиймээс энэ удаагийн зөвлөгөөнийг дээрх сэдвийн дор зохион байгуулж, нийслэлийн хуульчдаас хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээ, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөлдөж, 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тодорхойлсон ач холбогдолтой боллоо гэж НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.

1 Сэтгэгдэл
http://StartWeeklyJob.com/?userid=138871
Хамгийн их уншсан