Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
БСШСЯ, ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮРЭЭЛЭНГЭЭС МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

 

 

МЭДЭГДЭЛ

Сүүлийн өдрүүдэд мэдээллийн зарим цахим хэрэгслээр Шинжлэх ухааны хүрээлэн тус бүрээс хорь, хорин сая төгрөг Ерөнхий сайдын даалгавраар  гаргуулан мөнгө босгох ажил хийж байна” гэсэн худал, зохиомол мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна. Энэхүү мэдээлэлд дурдагдаж буй үйл явдал огт болоогүй болохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

Улс төрийн тогтвортой бус нөхцөл байдал үүссэн энэ цаг үеийг далимдуулан шинжлэх ухааны салбарыг улс төрд татан оролцуулсан, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн нэр хүндэд халдсан, энэ салбарын  3500 эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний ажилтны хөдөлмөр, зүтгэлд сэв суулгасан гүтгэлэг тарааж байгаа энэхүү үйлдэл нь “Шинжлэх ухааны ажилтны өдөр-тэй давхцаж байгаад харамсаж байна.

Шинжлэх ухааны хүрээлэнгүүд нь улс төрөөс хараат бусаар, төсөл хэрэгжүүлэн улсын төсвөөс санхүүждэг эрдэм шинжилгээний байгууллага юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын болон түүний танхимын нэр хүндийг гутаах зорилгодоо төрийн албан хаагчийн нэр хүндийг ашиглан сэвтүүлж байгаа бусармаг үйлдлээ зогсоохыг шаардаж байна.

       

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

ШИНЖЛЭХ УХААНЫ ХҮРЭЭЛЭНГҮҮД

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан