Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Өнөөдөр болох үйл явдлууд

09.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн 10 жилийн хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас: 99663996

09.00 цагт Улаанбаатар төмөр замын Тасалбар худалдаалах төвийн нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас:86114818, 99091674

09.00 цагт Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоонд "Ноос, ноолуур болон арьс шир үйлдвэрлэлийн техникийн уулзалт-сургалт" болно.

09.00 цагт "Новотел" зочид буудалд "Улсын бүртгэлийн багц хууль-Бүртгэлийн цахим үйлчилгээ” сэдэвт хэлэлцүүлэг болно.

09.00 цагт ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд “Малын удам гарваль, ашиг шим, галбир бие цогцос, үр төлийн чанараар үнэлэх, үр дүнг тооцоолох, малд удам зүйн үнэлгээ хийх арга зүй” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт ОБЕГ-ын Cоёлын төвд Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Утас: 86150069, 99007969

09.30 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит бус V хуралдаан болно. Утас:88058053, 88084523

10.00 цагт “Туушин” зочид буудалд Монголбанкнаас арилжааны банкуудтай хамтран "Дижитал гарц" хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт МУБИС-д Боловсролын үнэлгээний төвөөс “ЭЕШ-Шууд засалтын шилэн технологи” мэдээлэл технологийн сургалт зохион байгуулна. Утас:89760092

11.00 цагт “Corporate Convention center”-т "Органик хүнс, хөдөө аж ахуй" үндэсний III чуулган болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Жендерийн Үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сан, ХЗДХЯ-наас “Харилцаа, хандлага, үйлдлээ эерэг болгоё” сэдвээр хамтран мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Holiday Inn” зочид буудалд Монгол Улс ОУХБ-д элссэний 50 жилийн ойд зориулсан "Ирээдүйн ажил мэргэжил" залуучуудын зөвлөгөөний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас: 91915340, 99519677, 88061150

11.00 цагт Тусгаар тогтнолын ордонд “Ардын намын залуус ба Энтрепренер сэтгэлгээ” форум болно.

11.00 цагт МУИС-ийн Номын санд Монголын Эмнести Интернэшнл, ШУА-ийн Философийн хүрээлэн, АШУҮИС хамтран зохион байгуулж буй “Философи, хүний эрхийн уулзварт: “БИО ЁСЗҮЙ” сэдэвт философийн улсын X олимпиад эхэлнэ.

12.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д ХӨСҮТ болон “Залуус эрүүл мэндийн төв”-өөс “ХДХВ/ДОХ-ын дэлхийн болон монголын өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл хийнэ. Утас:99773800, 88008516, 94100151

13.00 цагт “Бишрэлт” зочид буудалд "Аяллын хөтөч-тайлбарлагчдын анхдугаар чуулган" болно.

14.00 цагт МҮХАҮТ-д Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу цахилгаан, дулааны эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн 135 аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудын уулзалт болно. Утас:99115624

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Шатахууны үнийн хөөрөгдлийн эсрэг автомашинтай жагсагчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Баялаг бүтээгчдийн холбоо ба “Нэхүүл” хөдөлгөөнөөс “Хариуцлага нэхэх ард түмний жагсаал”-ын талаар мэдээлэл хийнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан