Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
“Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, худалдааны өнөөгийн байдал” хэлэлцүүлэг болов

Эдийн засгийн цар хүрээг бүрэн хэмжээгээр тодорхойлох, үндэсний тооцооны хамралтыг нэмэгдүүлэх, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг шаардлагатай тоон мэдээллээр хангах, далд эдийн засгийн талаарх олон улсын түвшинд харьцуулах мэдээллийг бий болгох зорилгоор Үндэсний Статистикийн Хорооноос 5 жил тутамд далд эдийн засгийн судалгааг явуулж, тооцоо судалгаандаа хамруулдаг.

Далд эдийн засгийн нэг хэсэгт хууль бус үйлдвэрлэгчид буюу биеэ үнэлэх, мансууруулах бодис худалдах, үйлдвэрлэх, тээвэрлэх, хэрэглэх, барааг хууль бусаар хил давуулах, зөвшөөрөлгүй хуулбарлан борлуулах, мөрийтэй тоглоом зэрэг үйл ажиллагааг хамруулдаг.

Энэ онд ҮСХ-ноос хууль бус үйл ажиллагааны тооцооллыг хийж байгаа бөгөөд энэ хүрээнд мансууруулах бодис худалдах, тээвэрлэх, хэрэглэх үйл ажиллагааны талаар хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав.

Уг хэлэлцүүлэгт, Улсын дээд шүүх, Улсын прокурорын ерөнхий газар, ЦЕГ-ын Хар Тамхитай Тэмцэх Газар, ГЕГ, МХЕГ болон Хууль сахиулахын их сургууль, Цагдаагийн сургууль зэрэг байгууллагын төлөөлөл, ҮСХ-ны удирдлага, ҮТШСГ-ын холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан