Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
ЧИНГИС ХААНЫ АЛТАН ГЭРЭГЭ БҮХИЙ ГЭРЭЛТ ХӨШӨӨГ БУРХАН ХАЛДУНД БОСГОЛОО

ХБНГУ-ын Бонн хотноо 2015 оны зургаадугаар сарын 28-наас 7 дугаар сарын 8-ны хооронд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган болж уг чуулганаар “Бурхан халдун” уулыг Дэлхийн өвд бүртгэсэн билээ. Энэ нь Чингис хааны намтар түүхтэй холбоотой түүх, соёлын өвийг судалж тогтоох, хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан алдаршуулахад үнэтэй хувь нэмэр болсон юм.

1995 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг төрийн тахилгат уул болгосон бөгөөд 2013 онд Засгийн газрын тогтоолоор Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар өргөмжилсөн байдаг.

Энэ удаад БНСУ-ын Үндэсний паркийн захиргаа, Монгол Улсын Байгаль орчны яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр , БНСУ-ын Үндэсний паркийн захиргааны дарга Kwon Kyung-Up-аар ахлуулсан ажлын хэсэг болон Сорагсаны тусгай хамгаалалттай газрын төлөөлөгчид Дэлхийн соёлын өв Бурхан Халдун хайрханы гэрэлт хөшөөг нээх ёслолд оролцлоо.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр  нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр БОАЖЯ, БНСУ-ын үндэсний паркийн захиргаатай хамтын ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт тодорхой төлөвлөгөөний дагуу ажлуудыг хийж байгаагийн нэг нь энэ болж байна. Бурхан Халдун хайрханы тайлага хийх ёслолын  цэгт Чингис хааны алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг босгосноор энэ чиглэлийн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх, цаашлаад тусгай хамгаалалттай газрын онгон дагшин байдлыг хадгалан, хамгаалах зэрэг чухал ач холбогдолтой юм. Яамны зүгээс тусгай хамгаалалттай газар нутгийн тоог нэмэгдүүлэх, хамгаалалтын үйл ажиллагааг сайжруулах ажлуудыг бодлогын хүрээнд хийж байна гэлээ.

 Мөн энэ үеэр БНСУ-ын Үндэсний паркийн захиргааны дарга Kwon Kyung-Up хоёр улсын байгаль орчны чиглэлээрх хамтын ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, байгалийн нөхөн сэргээлт хийх зэрэгт цаашид улам өргөн хүрээнд хамтран ажиллана гэдгээ хэллээ.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэнгийн дээд Цагаан аралд босгож буй Бурхан Халдун хайрханы гэрэлт хөшөө нь 4,0 м өндөр  1,6м өргөнтэй юм. Чингис хаан эрт дээр үеэс Бурхан халдун ууланд гарахгүйгээр   хөшөөг босгосон Хэрлэнгийн дээд Цагаан аралд алсаас  тахин шүтэж хайрханы онгон дагшин байдлыг хадгалан хамгаалж ирсэн түүхтэй юм. Тиймээс ард иргэд, тахин шүтэгчдийг хайрханаас 40 км зайд байрлах энэхүү газраас өргөл, барьц, зан үйлээ хийж Дэлхийн өвийг хадгалан хамгаалахыг уриалж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан