Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Т.Лхагвасүрэн: Монголын шүүх үнэн шударга шүүж чадлаа

Өнгөрсөн оны наймдугаар сард онц ноцтойгоор амиа алдсан 13 настай охины хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр болж өндөрлөлөө. Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарыг бүх насаар нь хорих шийдвэр гарсан бөгөөд талийгаач  охины аав Т.Лхагвасүрэн "Айхтар хүнд хурал боллоо. Энэ жил гурван сарын хугацаанд чин сэтгэлээ зориулж, зүтгэж хамт байсан хоёр өмгөөлөгчдөө юуны өмнө баярлалаа гэж хэлье. Дээрээс нь надтай адилхан сэтгэл гаргаж хандив тусламж үзүүлж, сэтгэл гаргаж байсан бүх бүх ард түмэндээ баярласан талархсанаа илэрхийлж байна. Шүүх бүх насаар нь хорих ял өглөө. Би Монголын шүүхийг үнэн шударга шүүж чадлаа гэж бодлоо. Сэтгэл санааны нэхэмжлэлийг сүүлд иргэний хэргийн шүүхээр шийдүүлнэ" хэмээлээ. 13 настай талийгаач охины аав: Сэтгэл гаргаж байсан бүх бүх ард түмэндээ баярласан талархсанаа илэрхийлж байна

Хэрэгтэн М.Амарболд, Д.Жавхлан нарт Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11-д зааснаар шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарт бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амарболдод 15 жилийн хугацаагаар хорих ял, Д.Жавхланд 20 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарын нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

5 Сэтгэгдэл
ХООЛ ЦАЙГААР НЬ САЙН СОЙ
Нэг их баярлах юу бхав.Угаасаа нийгмээрээ.иргэдийн эсэргүүцэл хүчтэй бсан юм чинь ...татвар төлөгчдийн мөнгө хайран юм даа.Бага насны хүүхэл хүчиндсэн.хүн амины хэрэгт цаазын ял өгөхгүй бол энэулс чинь дайн дажинтай улсаас ялгарахгүй болжээ Ехөнхийлөгчөө
Hairan tatvar tulugchdiin mungu nasaar n tejeeh gejuu
Манай шүүх нөр хөдөлмөр, үнэний төлөө явдагт би их баяртай байдаг.
Цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Насаар нь төрөөс тэжээх шаардлагагүй
Хамгийн их уншсан